ЖҮДОЧИД ҮЗҮҮЛЭХ ТОГЛОЛТ ХИЙВ

Дэлхийн жүдогийн өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улс энэ өдрийг 2011 оноос эхлэн тэмдэглэж ирсэн билээ.  Дөрөв дэх удаагаа тэмдэглэж байгаа Дэлхийн жүдэ бөхийн өдрөөр Монголын жүдо бөхийн холбоо ахмадуудаа хүлээн авлаа. Жүдо бөх нь 1882 онд Жигоро Каногийн анхлан зохиосон япон цэргийн байлдааны урлаг бөгөөд яваандаа спортын нэг төрөл тэр дундаа олимпын төрөл болтлоо хөгжиж чаджээ. Тийм ч учраас уг барилдааны төрлийг зохиосон Жигороо Каногийн төрсөн өдрийг Дэлхийн жүдо бөхийн өдөр болгон тэмдэглэхээр болсон байна.  Энэ өдрөөр хөнгөн жингийн жүдочид үзүүлэх тоглолт хийсэн юм.  Өдөрлөгийн үеэр зарим хүмүүстэй товч ярилцаж амжсан юм.  2

Дэлхийн жүдогийн өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улс энэ өдрийг 2011 оноос эхлэн тэмдэглэж ирсэн билээ.  Дөрөв дэх удаагаа тэмдэглэж байгаа Дэлхийн жүдэ бөхийн өдрөөр Монголын жүдо бөхийн холбоо ахмадуудаа хүлээн авлаа. Жүдо бөх нь 1882 онд Жигоро Каногийн анхлан зохиосон япон цэргийн байлдааны урлаг бөгөөд яваандаа спортын нэг төрөл тэр дундаа олимпын төрөл болтлоо хөгжиж чаджээ. Тийм ч учраас уг барилдааны төрлийг зохиосон Жигороо Каногийн төрсөн өдрийг Дэлхийн жүдо бөхийн өдөр болгон тэмдэглэхээр болсон байна.  Энэ өдрөөр хөнгөн жингийн жүдочид үзүүлэх тоглолт хийсэн юм.  Өдөрлөгийн үеэр зарим хүмүүстэй товч ярилцаж амжсан юм.

1

“Женко” клубын ахлах дасгалжуулагч Г.Энхбаяр:

-Ямар жингийн жүдо бөхчүүд өнөөдрийн үзүүлэх барилдаанд оролцож байгаа вэ?             

-Өнөөдөр дэлхийн жүдо бөхийн өдөр маань тохиож байна. Шилдэг тамирчид маань үзүүлэх тоглолтоо хүрэлцэн ирсэн үзэгчдэд сонирхуулна.  Үүний дараа эмэгтэй 66 кг, эрэгтэй 57 кг жингийн бөхчүүдийн маань дунд үзүүлэх тэмцээн зохион байгуулагдах болно.

-Уг өдөрлөг өнөөдрийн туршид болох уу?

-Өнөөдрийн туршид үргэлжилнэ. Жил бүр зохион байгууллагддаг уг өдөрлөгийн маань гол зорилго нь хүүхэд залуучуудад жүдо бөхийг сурталчилахад оршиж байгаа. Сүүлийн жилүүдэд манай жүдочид харьцангуй өндөр амжилттай оролцох болсон. Өнөөдөр л гэхэд дэлхийн залуучуудын жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд явсан баг тамирчид маань АНУ-аас эх орондоо газардана. Тэд маань дөрвөн медальтай ирж байгаа.  Орой тамирчдаа хүлээж авна даа. /Инээв/. Мэдээж жүдо бөх эрчимтэй хөгжих болсон нь манай ерөнхийлөгчтэй холбоотой. Аливаа спортод дэмжлэг маш чухал. Манай жүдочид маань байнга олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцох болсон нь Жүдо бөхийн холбооны Х.Баттулга ерөнхийлөгчтэй шууд холбоотой. Дээр нь манай багш , дасгалжуулагчид маань ч мөн маш сайн ажиллаж байна.

Монгол Улсын боловсролын их сургуулийн жүдо бөхийн багш О.Болд-Эрдэнэ:

-Монголын жүдо бөхчүүд тив дэлхийн уралдаан тэмцээнд сүүлийн жилүүдэд нилээд идэвхтэй оролцох болсон нь хөгжилтэй шууд холбоотой гэж ойлгож болох уу?

-Монголын жүдо бөхийн холбооноос олон талт арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь Дэлхийн жүдо бөхийн өдөрлөг болж байна. Өнөөдрийн хувьд үзүүлэх тэмцээн, үзүүлэх тоглолт зэргийг зохион байгуулж буй. Монголын жүдо дэлхийн жүдо бөхийн нүүр царай болтлоо хөгжчихлөө шүү дээ. Дэлхийн бүх жүдо бөхийн жинд Монголын бөхчүүд маань барилдаж байна.