"Архи тамхийг биш-Ажнай талбайг сонгоё" уриатай өглөөний дасгал хөдөлгөөн хаалтаа хийж, шилдгүүдээ шалгарууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “53” дугаар Зарлиг, Өмнөговь аймгийн Засаг даргын а/66 тоот Захирамжийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хүн амын дунд “Архи тамхийг биш-Ажнай талбайг сонгоё” уриан дор өглөөний дасгал хөдөлгөөнийг 2 сарын турш 15 суманд зохион явууллаа. Аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 20 мянга гаруй иргэн хамрагдаж, Даланзадгад сумын хэмжээнд нийт 52 байгууллага, 87 хувь хүн 1 өдөрт 200 иргэн, 2 сарын хугацаанд 12,000 гаруй иргэд хамрагдсан байна. Даланзадгад сумын хэмжээнд идэвхитэй оролцсон байгууллага хамт олныг энэ өдөр шалгаруулж Биеийн тамир, спортын газар, Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газруудын нэрэмжит “Биеийн тамирыг дэмжигч байгууллага хамт олон” өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан. Үүнд:
I байр Г.Дудамцоо даргатай Ус,Цаг уур орчны шинжилгээний албаны хамт олон
II байр Л.Байгалмаа эрхлэгчтэй 9-р цэрлэгийн хамт олон
III байр Г.Мишигсүрэн захиралтай Төрийн банкны хамт олон
Тусгай байр
Д.Алтанчимэг даргатай Зоонозын өвчин судлалын төвийн олон тус тус шалгарлаа.
Мөн дасгал хөдөлгөөнд идэвхитэй сайн оролцсон хувь хүмүүсийг шалгаруулж “Шилдэг оролцогч” өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан. Үүнд:
1. Б.Эрдэнэбилэг /Нүдний их эмч /
2. Р.Адъяа / Ахмад настан/
3. Г.Цээсүрэн / Ахмад настан/
4. Б.Сэргэлэнчимэг /Хас банкны захирал /
5. Б.Мөнхчулуун / хувиараа эрхлэгч/
6. Г.Насантогтох /Ахмад настан / нар шилдгүүдээр шалгарлаа.