"Монголын Тамирчдын баярын өдөр", "ОУ-ын Олимпийн өдөр"-ийг бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүллээ."

Биеийн тамир, спортын газар, “Афин” олимпын зөвлөлөөс “Монголын тамирчдын өдөр”, “Олон улсын Олимпийн өдөр”-ийг” 2015 оны 6 сарын 27-ны өдөр Батмөнх Даян Сэцэн хааны талбайд бүх нийтийн гүйлт, дугйн жагсаал, дасгал хөдөлгөөн, биеийн тамирын арга хэмжээг зохион байгуулж тэмдэглэлээ.
Арга хэмжээнд оролцогчид урд нь дугуйтай иргэд жагсаал, араас нь иргэд “ RIO-2016” 2016 метрийн марафон гүйлтээр гүйж, талбайдаа эргэж цуглан “Архи тамхийг биш-Ажнай талбайг сонгоё “ уриатай өглөөний дасгал хөдөлгөөний хаалтын дасгалаа нэгсдэн журмаар хийлээ. Энэ өдрийн арга хэмжээнд идэвхтэй оролцсон байгууллага хамт олныг “Биеийн, тамир спортыг дэмжигч байгууллага” –аар өргөмжлөв:
I байр Д.Жигжидсүрэн захирагчтай Зэвсэгт хүчний 167-р цэргийн ангийн хамт олон
II байр Д.Гомбосүрэн даргатай Хөгжимт жүжгийн театрын хамт олон
III байр Г.Батхүү захирагчтай Зэвсэгт хүчний 0131-р ангийн хамт олон шалгарлаа.