Монгол улсын ерөнхий сайдын нэрэмжит “Олимпийн хөгжлийг дэмжих” сангийн цомыг 2015.11.10-ны өдөр хүлээн авч 3 хоног ажиллалаа.

_DSC0123Уг ажлын хүрээнд байгууллагуудад “Олимпийн хөгжлийг дэмжих” сангийн цом аялуулах ерөнхий журам, хуваарь, хугацааг гаргаж, БТС-ын газрын дасгалжуулагчдын зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаар гаргасан төлөвлөгөөний дагуу Өмнөговь аймгаас төрсөн улсын харцага, начин, аймгийн арслан цолтонгуудад хүндэтгэл үзүүлэх барилдааныг ХI/10-ны өдөр зохион явуулж уг тэмцээнд Мандал-Овоо сумын харъяат аймгийн заан Б.Амгаланбаатар түрүүлж, Номгон сумын харъяат аймгийн харцага Ч.Анхбаяр үзүүрлэж, их шөвөгт Д.Хосбаяр, Т.Далайням нар шалгарлаа.
ХI/11-ний өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр-Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааныг зохион явуулж уг тэмцээнд Мандал-Овоо сумын харъяат аймгийн заан Б.Амгаланбаатар түрүүлж, Номгон сумын харъяат аймгийн харцага Ч.Анхбаяр үзүүрлэж, их шөвөгт Д.Хосбаяр, Энх-Эрдэнэ нар шалгарлаа
ХI/12-ны өдөр сагсан бөмбөгийн нээлттэй тэмцээнийг зохион явуулж эрэгтэй 16, эмэгтэй 10 багийн нийт 208 тамирчид болон нийт 200 гаруй иргэдийн дунд спорт олимпизмийг сурталчилан таниулж ажиллалаа.
Мөн байгууллага аж ахуйн нэгжүүдийг уриалж БТСГазрын хамт олон нэг өдрийн цалин болох 400,000 төгрөгийг Олимпийн хөгжлийг дэмжих сангийн төгрөгийн дансанд хандивласнаар аяны ажлыг өндөрлөж дараагийн байгууллагад хүлээн өглөө.