Үйл ажиллагаа

Аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг БТСГазар нь үндсэн 2 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

  • Их спортын
  • Нийтийн Биеийн Тамир Чийрэгжүүлэлт гэсэн 2 чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулж иргэд хөдөлмөрчдөд үйлчилдэг.

Нэг. Их спортын чиглэлээр доорхи үйл ажиллагааг явуулж байна. Манай БТСГазарт Үндэсний бөх, Үндэсний сур, Чөлөөт бөх, Жудо бөх, Ширээний теннис, Хөнгөн атлетик, Шатар, 100 буудалт даам, Сагсан бөмбөг, Волейбол, Бокс, Бялдаржуулах, Бясалгалын төрлүүдийн спортын сонгон суралцах секцэнд 300 гаруй хүн спортоор тогтмол системтэй мэргэжлийн багш дасгалжуулагчдын удирдлаган доор хичээллэж байна. Мөн жилд аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн 3 насны ангиллаар 38 удаа өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн дунд 3 насны ангиллаар нэрэмжит болон уламжлалт тэмцээнийг 35-40 удаа жилдээ нийт 75-80 гаруй спортын уралдаан тэмцээнийг зохион явуулж 12-15 мянган хүнийг уг арга хэмжээнд оролцуулж байна. Мөн жилд БТСГазар, МҮОХороо, Спортын холбоодоос ирүүлсэн улсын аварга, МБАТүмний спортын наадам, Үндэсний спортын их наадам, Монголын Хүүхдийн БТСпортын Их наадамд 170-200 хүнийг оролцуулж байна. Мөн хүүхэд залуучууд, хөдөлмөрчдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж бие бялдраа чийрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор спортын ордонд ажлын бус цагаар чөлөөт тоглолтын цаг гаргаж спортын заал танхимаа бололцооны түвшинд засварлаж үйлчилж байна.

Хоёр. Нийтийн Биеийн Тамир–Чийрэгжүүлэлтийн чиглэлээр аймгийн БТСГазар бүтэц зохион байгуулалтаа өөрчилж 2003 онд Нийтийн Биеийн Тамирын арга зүйчийг үндсэн орон тоогоор ажиллуулан НБТ-Чийрэгжүүлэлтийн ажилд онцгой анхаарал тавьж ажиллаж эхэлсэн. 7 хоногийн Лхагва гаригт БТСГазрын арга зүйч, дасгалжуулагч нар хариуцсан анхан шатны байгууллага, хамтлаг дээрээ ажиллаж тухайн байгууллагадаа мэдээлэл өгөх, сурталчилгаа явуулах заавар удирдамж тараах гэх мэт ажлуудыг гүйцэтгэдэг. Монгол Улсын Засгийн Газрын “05” тоот тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит ББ-н төвшин тогтоох сорил авах, сард 1-2 удаа нийтийг хамарсан арга хэмжээ хамтран зохион байгуулах, анхан шатны БТСпортын хамтлагийн тэмцээн НБТ-ын арга хэмжээг хамтран зохион байгуулах, аймгаас зохион байгуулах “Говь фестиваль”,”Ингэний айрагны баяр” гэх мэт олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион явуулж байна. НБТ-Чийрэгжүүлэлтийн арга хэмжээнд жилд 22-25 мянган хүн хамрагдаж байна.