ТӨСӨВ САНХҮҮГИЙН ТАЛААРХИ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Манай байгууллага нь 9 935 797 041,90 төгрөгний өртөг бүхий  үндсэн хөрөнгөтэй 8 251 312,56 төгрөгний бараа материалтай , 2047 м2 газартай, 956 м2  талбай бүхий 2 давхар спортын ордны барилгатай, нийт 13 ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 78,458,9 төгрөгийн төсөвтэй, үүний 93,6% буюу 73.458,9 төгрөг нь улсын төсвийн санхүүжилтээр, 6,4% буюу 5,000.0 төгрөг нь өөрийн үндсэн үйл ажиллагааны орлогоос санхүүждэг. Цалингийн зардал 34.700.7 төгрөгийн төсөвлөгдсөнөөс 41.520.9 төгрөгийн гүйцэтгэлтэй, Гэрэл цахилгааны зардал 723.6 төгрөгийн төсөвтөйгөөс 772.9 төгрөгийн гүйцэтгэлтэй,  Бичиг хэрэг 274,5  төгрөгийн төсөвтэйгөөс, 235.7 төгрөгийн гүйцэтгэлтэй, Тээвэр шатахууны зардал 1.496.200 төгрөгийн төсөвтэйгөөс, 1.496.2 төгрөгийн гүйцэтгэлтэй, Шуудан холбооны зардал  361.8  төгрөгний төсөвтэйгөөс  361.1 төгрөгний гүйцэтгэлтэй, Дотоод албан томилолтын зардал 225.5 төгрөгийн төсөвтэйгөөс 216.0 төгрөгийн гүйцэтгэлтэй, Түлш халаалтын зардал 23.405.9 төгрөгийн төсөвтөйгөөс 13.735.4 төгрөгийн гүйцэтгэлтэй, Цэвэр усны зардал 2097,3 төгрөгийн төсөвтөйгөөс 3.297,3 төгрөгийн гүйцэтгэлтэй тус тус зарцуулагдаж санхүүгийн тайланд тусгагдсан. Удирдах-1, гүйцэтгэх-6, үйлчилгээний -6 нийт 13 ажилчинтай, мөн аймгийн Засаг даргын Захирамжаар 2 дасгалжуулагчийг 1 жилийн гэрээгээр ажиллуулсан. ТБУС-ын тухай хуулийн 37 дугаар зүйлийн  2 заасны дагуу санхүүгийн тайланг бүрдүүлж мөн хуулийн 37 дугаар зүйлийн 3 заасны дагуу нэмэлт тодруулгыг хавсаргаж санхүү төрийн сангийн хэлтэст тайлант хугацаандаа тайлагнасан. 2009 оны Санхүүгийн баримтанд аймгийн Аудитын газар 2010 оны 01 дүгээр сарын 29-өөс 02 дугаар сарын 03 -ныг хүртэл  Аудит  шалгалт хийж зөрчилгүй дүгнэлт гаргасан, мөн 2009 оны Санхүүгтийн баримтанд Мэргэжил Хяналтын Газрын санхүүгийн хяналт шалгалт хийж 107,9 төгрөгийн зөрчил илрүүлсэн бөгөөд, тавигдсан акт төлбөрийг зохих хугацаанд төвлөрүүлж, зөрчил дутагдлаа арилгаж ажилласан.