Алдрын хүндэтгэл

Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газар нь сүүлийн 10 жилд бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн асуудалдаа онцгой анхаарал тавьж, аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж тэдний дэмжлэг туслалцааг байнга авч ажилласаны үр дүнд үйл ажиллагаа, ажил жигдэрч сүүлийн 5 жилд Монгол Улсын БТСпортын салбарын хэмжээнд ажлаараа улсад тогтмол эхний 3-н байрыг эзэлж Монгол Улсын “Шилдэг” Биеийн тамир, спортын газар болж чадлаа.

Тухайлбал: 2003 онд дарга С.Түвшинбаяр Монгол Улсын БТСпортын салбарын анхны “Шилдэг менежер” 2005 онд арга зүйч Б.Батсайхан БТСпортын салбарын “Оны шилдэг нийтийн БТ-ын арга зүйч” 2004,2005,2006,2007, 2008, 2009 онуудад Монгол Улсын БТСпортын салбарын хэмжээнд оны ажлаараа эхний 3 байр эзэлж “Шилдэг БТСпортын Хороо” -гоор шалгарч 2007 онд улсад “Тэргүүн” байр эзэлж “Шилдгийн Шилдэг Хороо” болж байсан. Мөн МҮОХорооноос жил бүр шалгаруулдаг оны шилдэг “Олимп судлалын төв“ шалгаруулах болзолт уралдаанд 2005 онд “Тэргүүн” байр эзэлж МҮОХорооны тэргүүн дээд шагнал “Бөртө Чоно”шагнал “Шилдэг олимп судлалын төв”-ийн шагнал хүртсэн. Мөн манай хамт олны дундаас С.Түвшинбаяр 2000 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, аймгийн хөдөлмөрийн аварга 9 алдартнаар 2 удаа, Д.Баярсайхан 2005 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цолоор Э.Бямбахүү, Ч.Шараа, Ц.Бум, С.Баярмаа нар “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол, аймгийн Засаг даргын Хүндэт Өргөмжлөл, Жуух бичгээр шагнагдсан. Мөн манай БТСГазрыг орон нутагт спортын шинэ төрлийг хөгжүүлэх үйлсэд хамтран ажиллаж амжилт гаргасныг үнэлж Монголын Хөл бөмбөгийн холбоо, Хөнгөн атлетикийн холбоо, Үндэсний сурын холбоо, Авто, мотоспортын холбооноос шагнал олгосон.