Бидний амжилт

2010 оны 10 дугаар сарын байдлаар:  Манай БТСГазарт

  • Гавьяат цолтон 3
  • ОУХМастер 7
  • Спортын мастер 208
  • Дэд мастер 114
  • зэрэгтэй тамирчин 5787
  • Үндэсний бөхийн улсын цолтон 7
  • аймгийн арслан 26
  • аймгийн заан 29
  • харцага 3
  • аймгийн начин 92 байна.

Олон улс, тив дэлхийн болон улсын аваргын медальтан нийт 2365 үүнээс

  • алтан медальтан 658
  • мөнгөн медальтан 958
  • хүрэл медальтан 1668
  • улсын шүүгч 34
  • зэрэгтэй шүүгч 1843 байна.

Өмнөговь аймгаас түүхэн цаг хугацаанд олон арван спортын алдар цуутнууд төрөн гарч, тэднээрээ ард түмэн үргэлж бахархаж байдаг. Тухайлбал: Сэврэй сумын харьяат Самбо бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Пунцаг, Соёлын гавьяат зүтгэлтэн, улсын начин А.Ганбаатар, дэлхийн дээвэр Эверестэд гарсан уулчин Г.Өсөхбаяр, Д.Эрдэнэтогтох, улсын хурц арслан Г.Дэмүүл харцага И.Ламаажав, улсын начин ОУХМастер Д.Багахүү,Т.Энхтуяа Ч.Нарантуяа, Д.Бямбацэрэн нараараа өмнийн цэнхэр говийн хөдөлмөрчид үргэлж бахархаж байдаг өнөөдрийн байдлаар манай аймгийн цог золбоот тамирчид жилд олон улсын болон улсын аваргад 170-220 хүн оролцож 100-130 орчим медаль хүртэж 5-10 хүн спортын өндөр үзүүлэлт гэж бид үздэг. Сүүлийн 5 жилд Үндэсний спортын III, IҮ наадамд IҮ, II байр, МБАТүмний Спортын наадмын НБТ-Чийрэгжүүлэлтийн төрөлд “тэргүүн” байр эзэлж, 2003-2010 оны хооронд Өмнөговь аймагт “Улсын аварга шалгаруулах” тэмцээнийг 8 удаа зохион явуулаад байна. 2010 онд Бөхийн дасгалжуулагч Ц.Ганзоригийг шавь Д.Бямбацэрэн /Булган сум/ Энэтхэг улсад болсон Ази тивийн аваргаас “хүрэл” медаль хүртэж ОУХМастер цол хүртэж, Москвад болсон дэлхийн аваргад 7-р байр эзэлж, манай аймгийн тамирчин Д.Маань /Дугуйн спорт/ Индонез улсад, Ж.Буд-Очир /Ханхонгор сум/ Хөнгөн атлетикийн спортоор Ветьнам улсад эх орноо төлөөлөн амжилттай оролцлоо. Сүүлийн жилүүдэд Үндэсний сур, Хөнгөн атлетикаас гадна Волейбол, Чөлөөт бөх, Буудлага, Тэмээн поло, Олс таталт, Дугуй зэрэг спортын төрлөөр улсын аваргаас медаль хүртдэг болж байна. Мөн УИХ-ын гишүүн Ц.Баярсайханы санаачилгаар аймгийн БТСГазар дээр ажиллаж байгаа “Бөхийн говь” клубээс улсын аваргын медальтнууд төрөн гарч клубын үйл ажиллагаа жигдэрч байна.