Танилцуулга

1948 онд аймгийн АДХГЗ-ны дэргэдэх БТСпортын хэргийг эрхлэх хороог байгуулан ажилласан нь Өмнөговь аймгийн БТС-н Хорооны үндэс суурь болсон юм.

– Одоо аймгийн БТС-н Газар нь аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагийн статустайгаар жилд 90 орчим сая төгрөгийн төсөв улсаас авч, 6,5 сая төгрөгийн орлого оруулж спортын болон НБТ – Чийрэгжүүлэлтийн 70 орчим арга хэмжээг жилийн туршид зохион байгуулж, жилд дунджаар давхардсан тоогоор 25 мянган хүнийг БТС-н арга хэмжээнд хамаруулан ажиллаж байна.

– Аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн 3 насны ангиллаар спортын 14 төрлөөр явуулж Улсын аварга шалгаруулах тэмцээнд жилд 120 150 тамирчин оролцуулж, жилд Олон улс, Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 120-160 орчим медаль хүртэж, спортын өндөр зэрэгтэй шүүгч, тамирчин 4-8-г шинээр төрүүлж, 2001 оноос жил бүр аймагтаа улсын чанартай уралдаан тэмцээнийг зохион явуулж хэвшлээ.

– Өмнөговь аймгийн БТС-н Газар нь 2003, 2004, 2005,2006 оны ажлаараа улсад 4 жил дараалан эхний 3 байр эзэлж, 2004 онд МБАТ-ний ХI спартакиадын НБТ -Чийрэгжүүлэлтийн арга хэмжээгээр улсад тэргүүн байр эзэлж, 2003 онд дарга С.Түвшинбаяр БТС-н салбарын анхны “Шилдэг менежер” , 2004 онд НБТ -Чийрэгжүүлэлтийн арга зүйч Б.Батсайхан БТСУ Хорооны “ Шилдэг НБТ -Чийрэгжүүлэлтийн арга зүйч “ ээр шалгарсан.

– Өмнөговь аймгийн БТС-н Газар нь: Дарга 1, ня-бо 1, дасгалжуулагч 5, Үүнд: /Бөх, Хөнгөн атлетик, Сагсан бөмбөг, Волейбол, Одон бөмбөгийн спортын төрлүүдээр /НБТ- Чийрэгжүүлэлтийн арга зүйч, Санхүү, үйлчилгээний албаны 6 хүн, нийт 13 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

– Аймгийн БТС-ын Газар 2009 оны 1 дүгээр сард Монгол улсын Засгийн газрын тогтоолоор БТС-ын Газар болсонтой холбогдуулан 2009 оны 3 дугаар сарын 01- ээс байгууллагын тамга, хаяг, албан бичгийн бланкаа өөрчилж, БТС-ын Газар болон 2009 оны I улирлын ажлаа төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу зохион явууллаа.

Аймгийн БТС-ын Газар нь үйл ажиллагаагаа

– Их спорт

– Нийтийн биеийн тамир гэсэн 2 чиглэлээр

– Монгол улсын Засгийн газрын тогтоол шийдвэр, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан ажлуудыг болон Халдварт бус өвчнөөс сэргийлэн хянах Үндэсний болон аймгийн “Дэд” хөтөлбөр, Үндэсний спортыг хөгжүүлэх үндэсний болон аймгийн “дэд” хөтөлбөр, Монгол улсын Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 05 тоот нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх тухай тогтоолыг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа тавьж ажиллаа.